ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВААД ЯВЖ БАЙСАН ГЭМТЛИЙН ТАВАН ЭМЧ ОСОЛДСОН БАЙНА


ГССҮТ-ын таван эмч осолд орсон нь сайдын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх мэдээлэл сошиал ертөнцөд түгээд байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Тэрбээр "Манай эмнэлгийн таван эмч осолд өртөж, бидэнд хүнд байдал тохиолдоод байна. Эмч нарын маань хувьд амралтын шугамаар Өвөрхангай аймгийг зорьж, Эрдэнэзуу хийдэд мөргөөд, буцаж явах замдаа осолдсон байна. Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд 'Элэг бүтэн Монгол' хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна" гэлээ.

Тус эмнэлгийн эмч нар УБН 89 79 улсын дугаартай 'Приус' машинтай Элсэн тасархайгаас10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдож, таван эмч хүнд гэмтэл авсан байна. Осол өчигдөр14:00 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан байна.

Одоогийн байдлаар эмч нарын хоёрынх нь бие маш хүнд байгаа аж. Осолдсон машин хоёр эрэгтэй, гурван эмэгтэй эмч байжээ. Осолд өртсөн таван эмч тавуулаа сэхээнд байгаа бөгөөд нэгэнд нь яаралтай мэс засал хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 8 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 11 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр