МОНГОЛ УЛСААС ИРАН УЛС РУУ МАХ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн" зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, "Eco food trading" ХХК, "Darkhan meat foods" ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан өнөөдөр эхний ачилтаа хийлээ.

Үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, "Darkhan meat foods" ХХК-ийн захирал М.Энхбаатар, "Eco food trading" ХХК-ийн захирал А.Амирбек болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад монгол хонины махыг экспортлож эхэлснээр махны экспортын зах зээлийг өргөтгөж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна. Нөгөө талаар мах боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Өнөөдөр Монгол Улсаас Иран улс руу хонины мах экпортолж эхэллээ. "Eco food trading" ХХК, "Darkhan meat foods" ХХК хамтарч малчдын хөдөлмөр үнэлэх, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр болох ажлын эхлэлийг тавилаа. Гэрээгээр Иран улсад нийлүүлэх 4000 тонн мах нь 250 мянган хонины мах юм. Манай улсын мал сүргийн бүтэц, эргэлтийг тооцоход жилд дунджаар 5 сая толгой бог мал буюу 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох бүрэн боломжтой. Энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол махны чанарыг таниулж, үнэлэмж нэмэгдэхээс гадна малчид болон манай улсын эдийн засагт ихээхэн үр өгөөж авчрах юм" гэдгийг онцоллоо. Мөн "Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр маш чухал. Бүс нутгуудад малаа эрүүлжүүлбэл энэ мэт махны экспорт нэмэгдэх чухал ач холбогдолтой. "Мах маркет" ХХК 2000 тонн хонины мах экспортлохоор гэрээ байгуулсан. Тал бүрдээ төр засгийнхаа дэмжлэгийг зөв авч чадвал Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөж их байна. Энэ нь олон малчдыг баярлуулж байгаа үйл явдал" гэв.

"Darkhan meat foods" ХХК-ийн захирал М.Энхбаатар " Манай үйлдвэр нь нэг ээлжид 1500 бог мал, 350 бод мал нядлах, өдөрт 20 тонн махыг ангилж савлах хүчин чадалтай. Импортлогчийн захиалгын дагуу хонины махыг Ираны зах зээлийн стандартад нийцүүлэн бэлтгэн, ангилан савлаж байна. Шинэ Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдын зүгээс монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудад онцгой ач холбогдол өгч зоримог, хурдтай, хууль эрх зүйн хүрээнд шийдэж байгаад талархаж байна. Энэ эрчээрээ махны экспортыг дэмжиж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэл, уул уурхайн бус ХАА-н гаралтай бүтээгдэхүүний нөөцөө ашиглан орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 1 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 1 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 2 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 3 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 3 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 4 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 5 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 6 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 7 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 8 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 23 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 23 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр