Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа ой хээрийн түймрийн асуудал билээ. Төрийн банкны нийт ажилтнууд халуун сэтгэлийн хандивын аяныг өрнүүлжээ. Хандиваар цугларсан 10 сая төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян болон албаны хүмүүст, Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Маркетингийн хэлтсийн захирал Б.Содонбаатар нар гардуулан өглөө.
Төрийн банкны 3800-н ажилтан, албан хаагчид ойн түймрийн эсрэг аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлж буйг Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн энэ үеэр онцлов.
Харин ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, хэлэхдээ "Төрийн банкны ажилтан, албан хаагчид хүнд үеүдэд үргэлж тусалж дэмждэгт талархаж байна. Өнгөрсөн хавар өвөлжилт хүндэрсэн аймаг сумын малчдад тусламж үзүүлж байсан. Энэ удаа ч ойн түймрийн гамшигтай тэмцэж буй Онцгой байдлын албан хаагчдад тус нэмэр болохуйц хандив өргөж буйд баярлаж байна" хэмээв.
С.Долгорсүрэн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна