ОУВС-гийн ажлын хэсэг өнөөдөр төгсгөлийн уулзалтаа хийх юм байна. Хэлэлцээр амаргүй нөхцөлд явж байгаа бөгөөд Монголбанкны хувь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.
Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна.
Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан байна.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна