Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцуулсан. Харин өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь нэг сая төгрөг байгаа аж.
Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өнгөрсөн жилийн энэ үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн ажээ. Мөн нэг өрхийн сарын дундаж зарлага нэг сая төгрөг болж өмнөх оны энэ үеэс 53,1 мянган төгрөгөөр өссөн байна. Хүнсний бус бараа үйлчилгээ болон бусад зарлага 45,3 мянган төгрөгөөр өссөний улмаас өрхийн зарлага нэмэгдсэн гэсэн судалгаа Статистикийн хороо гаргасан байна.
Мөн нийт өрхийн 12 хувь буюу 105,5 мянга нь 300,0 мянгаас доош, 16,8 хувь болох 147,6 мянга нь 300,0-500,0 мянган төгрөг, 32 хувь болох 288,2 мянган өрх 500,0-900,0 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой нь 50 мянган өрх байгаа юм байна.
Ю.Гэрэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна