Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессиг Английн "Манчестер Сити" авахаар хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй их мөнгө болох 300 сая еврог мөдхөн санал болгох гэж буй мэдээ тархсан. Yahoo France-аас тараасан энэхүү мэдээлэл хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг шууд татсаны зэрэгцээ Каталоны "Барселона"-гийн ерөнхийлөгч асан Жоан Лапорта ч яаран шүүмжлэлээ дэлгэхэд хүргэсэн байна.
Тэрбээр твиттертээ "Хэрвээ бид Мессиг "Барселона"-д жаргалтай байлгая гэвэл Бартомеуг хурдхан зайлуулах хэрэгтэй" гэжээ.
Жозеп Бартомеу бол "Барселона"-гийн одоогийн ерөнхийлөгч. Бартомеугийн бодлого, ажлыг Лапорта байсхийгээд хэвлэлээр хатуу шүүмжилдэг юм.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна