элхийн пауэрлифтингийн аварга, мөн Европын аварга Андрей Драчевийг ОХУ-ын Хабаровскт ням гаригийн үүрээр зодож, амийг нь хөнөөсөн явдал гарчээ. Тамирчин нутгийн "Галерей" кафед байхдаа тэндэхийн нэгэн үйлчлүүлэгчтэй маргалдаж, улмаар нударга зөрүүлж, тархиндаа хүнд гэмтэл авсан тул эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураасан байна.
Цагдаа нарын мэдээллээс үзвэл нударга зөрүүлэхээр шийдсэн хоёр "Галерей"-гийн хамгаалагчдыг зодоонд саад болохгүй, шударга зодоон байлгахыг хүссэн нь ийм хэрэгт хүргэсэн байна. Хэвлэлүүдийн мэдээллээс харвал гэмт хэрэгтэн нь Хабаровскийн спортын нэгэн клубын тамирчин бололтой.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна