Английн Премьер лигийн хоёрдугаар тойргийн "Манчестер Сити"-"Эвертон"-ы тоглолт 1:1-ээр өндөрлөсөн. Тус тоглолтод Уэйн Руни гоол оруулсан нь Премьер лигийн 200 дахь гоол нь болсон юм. 200 гоолын босгыг Премьер лигт алхсан хоёр дахь хөлбөмбөгч нь ийнхүү Руни болов. Түүнээс өмнө Алан Ширер 260 гоолыг Премьер лигт оруулсан түүхтэй.
"Сэтгэл дундуур л байна. Хоёр дахь гоолоо бид хийчихэж болох байсан. Гэвч "Сити"-г бас үнэлэх ёстой. Тэд шаардлагатай үед зарим байрлал тактикаа өөрчилснөөр бидэнд хүндрэл учирч эхэлсэн. Тоглолтын эхлэхийн өмнө бол тэнцээний нэг оноотой буцахыг зөвшөөрөх л байсан. Харин одоо бол сэтгэл дундуур байна.
Премьер лигийн 200 дахь гоолын тухайд уу? Ийм чухал тоглолт гоол оруулсандаа баяртай байна. Манчестер хотын улаан хэсгийнхэн миний гоолоос таашаал мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна. Мэдээж, бид илүү сайжирч чадна. "Эвертон" энэ зун хэд хэдэн шинэ тоглогч авсан. Өндөр зорилго тавьж байгаа. Ойрын хоёр жилдээ бид улам сайжрахыг зорино" гэж Руни өгүүлжээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна