​ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛ ТЭЭВЭРЛЭН "ХЯНАЛТЫН ЦЭГ"-ЭЭР НЭВТЭРСНИЙГ ИЛРҮҮЛЭВ


Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт 2017 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Орон нутгийн автозамын байнгын хяналтын 13 цэгт хоногт 1546 тээврийн хэрэгсэл шалгаж 252 зөрчил илрүүлжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, мал, малын түүхий эд болон махны гарал үүслийн гэрчилгээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн 237 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 34 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 40 минутын өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 1 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 1 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 2 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 2 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 3 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 18 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 18 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 21 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 23 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 23 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна Өчигдөр
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Өчигдөр
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа Өчигдөр
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр