АНХНЫ БОЛЗООНЫ АМЖИЛТЫН НУУЦ



Таалагдсан залуутайгаа анх болзохдоо дахин уулзахын тулд юу хийх ёстойг энд танд зөвлөх болно. Яаж түүний анхаарлыг өөртөө татаж, дур сонирхлыг нь өдөөх вэ. Түүнд хэрхэн ойртож, илүү танин мэдэх боломжтой вэ зэрэг асуулт анхны болзооны хамгийн чухал нь билээ.

Нэгэн хошин шогийн нэвтрүүлгээр анхны болзоондоо хамгийн анхаарал татсан гурван асуултыг тавих зөвшөөрөл олгоход эрэгтэй нь

- Чи ямар гал тогооны өрөөтэй байхыг хүсдэг вэ? Чи ямар ордынх вэ? Чи ямар цэцгэнд дуртай вэ? гэж асууж.

Харин эмэгтэй нь

- Банкны хадгаламжинд чинь хэдэн төгрөг байдаг вэ? Автомашин чинь ямар маркынх вэ? Аль дүүрэгт байр чинь байдаг вэ? хэмээх гурван асуултыг бэлдсэн байдаг.

Хэдийгээр энд егөөдөл орсон ч гэсэн бүсгүйчүүд маань анхны болзоондоо ирчихээд банкны ажилтан шиг байх нь бий. Тэгэхээр зурагтаар гараад байдаг өнөөх уярам, яруу эмэгтэйчүүд устаж үгүй болсон мэт санагдалгүй яах вэ.

Иймэрхүү эд хөрөнгөний сонирхол давамгайлсан шинжтэй асуултаар булагчдаас эрчүүд түргэхэн холдохыг эрхэмлэдэг. Эсвэл өөрийнхөө сайн сайхныг магтан дуулж, хүлээн зөвшөөрүүлэхээр улайрах юм уу үгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн шиг баахан анкет бөглөх гээд дайрчихвал яалаа гэж таалагдаж, дахин уулзах хүсэлтэй үлдэх билээ дээ.

Сэтгэлзүйчдийн баталж байгаагаар бол анхны сэтгэлдэд эхний нэг минутад л бүрэлдээд тогтчихдог аж. Харин эхний минутын дараагаар тэрхүү тогтсон сэтгэгдэл нэг бол батлагддаг үгүй бол өөрчлөгддөг нь тодорхой. Гэхдээ энэ анхны сэтгэгдлийг өөрчлөх бас амаргүй ээ.

Яаж энэ эхний минутад таатай сэтгэгдэл төрүүлж, харилцаагаа цааш өргөжүүлж, урт наслуулах замд нь оруулах вэ гэдэг л гол асуудал.

Эхний зөвлөгөөгөө өгөхөд, бидэнтэй адил хүн л бидэнд таалагддаг. Ийм ижил төстэй талтай хүмүүс сэдвээ хурдан олж, ам нь амархан нийлдэг.

Бие биендээ итгэж, найдсан хүмүүс адил төстэй чанаруудтай болчих нь бий. Тэгэхээр түүнд таалагдахын тулд төстэй байх хэрэгтэй болох нь. Гэхдээ төс гэдэг нь түүний үйлдэл бүрийг сармагчин шиг дууриагаад үг бүрийг нь тоть шиг давтаад байна гэсэн үг биш. Та хоёрын дунд сонирхлын нэг цэг байж л таараа. Түүнийг нь олоод л ярих хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ нэг зүйл дээр ч гэсэн сонирхол нийлэхгүй бол тий хүнээр яах билээ дээ.

Таалагдсан хүнийхээ анхаарлыг татаж, сонирхлыг нь төрүүлэхийн сацуу цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхийг мэдэх хэдэн арга бий.

Ярианы сэдвээ зөв сонгох

Анхны болзоон дээрх ярианы сэдэв маш чухал ач холбогдолтой. Тэр ярианы сэдвээс л та түүний сэтгэлд хүрч, сонирхолтой байх эсэх чинь мэдрэгдэнэ шүү дээ. Тэгэхээр хамгийн эрсдэл багатай хэрнээ хамгийн зөв сэдэв бол өөрийнх нь тухай ярих. Гэхдээ та энэ сэдвийг сонгосон бол түүний тухай өөрийнхөө сонирхож буй зүйлүүдийг асуух байдлаар бус өөрийнх нь хувьд юу чухал, сонирхолтой түүнийг нь л яриулах хэрэгтэй.

Тухайлбал надад сонин байна гээд л өнөөх банкны хадгаламж, ажлынх нь амжилтын тухай асуугаад байвал хэцүү.

Эмэгтэйчүүд болзоондоо нөгөө эрэгтэйгээ ажилд авах гэж байгаа удирдах ажилтан шиг төлөв байдал гаргаж, шалгуур, сорил авч буй хүн шиг аашлах нь бий. Мэдээж, заримдаа тиймэрхүү юм асуулгүй яах вэ. Гэхдээ үргэлж л түүнийг нь сураглаад байх хэрэггүй.

Итгэл үнэмшил

Хүн бүр өөрийнхөө итгэл үнэмшлийг өндрөөр үнэлж, тэр нь үнэ цэнэт зүйл нь болсон байдаг. Хэрвээ та тэрхүү хамгийн бат итгэл үнэмшилт чухал зүйлийг нь олбол түүний хувьд жинхэнэ сонирхолтой хүн болж хувирна.

Тухайбал, нямбай байх дуртай, сайн үйлст шимтдэг, амьтанд хайртай, замнал, хүсэл гэх мэт амьдралынх нь итгэл үнэмшилт зүйлийг олж мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, цаг хэрхэн баримталдгийг нь эхлээд анзаарчих. Тэр цаг барихыг эрхэмлэдэг бол "Би чамайг ойлгож байна аа. Би ч гэсэн цагаасаа хоцрох ясны дургүй" гэж хэлснээр нийтлэг сонирхлыг бий болгож чадна. Хэдийгээр энэ нь бага зүйл мэт боловч энэ нийтлэг чанар хожим их тус хүргэнэ. Ингэснээр та түүний итгэл үнэмшлийг бататгаад зогсохгүй өөрийнхөө үзэл бодлын тухай нээн хэлэх боломжийг нээж, тэр хүнийхээ сонирхлыг татна.

Та түүний үнэт зүйлсийг хичнээн их мэдэж, түүнийг нь дэмжиж, бататгаж чадна тэр тантай төдий удаан хугацаанд харилцаагаа таслах гэж огт яарахгүй болно.

Тэгэхээр та эхний болзоондоо өөрийнхөө тухай ярихдаа түүний итгэл үнэмшилтэй нийцэж буй зүйлсийг л дурьдах хэрэгтэй гэж ойлгож болох нь. Хэрвээ тэр спортоор хичээллэдэг бол өөрийнхөө сонирхдог сдртын төрлөөс дурьдаж яриад үз. Харин спортоос их хол нэгэн байвал тэр тухай дурсаад байх шаардлагагүй гэсэн үг.

Туршлага

Хоёр нягтлан бодогч юм уу эсвэл хоёр сувилагч хэл амаа амархан олдог. Мөн нэг их дээд сургуульд сурч байсан хүнтэй яриа нийлэхэд амар. Энэ нь бас л нэг адилсал, ярианы сэдэв болж хувирна. Тийм ч учраас сургууль, ажлын байранд хайр дурлал амархан үүдээд байдаг юм шүү дээ. Нэг сургуульд сурч байсан хүмүүсийн сэтгэл шаналал хүртэл ойролцоо байдаг. Энэ энгийн мэт шаналал хүртэл та хоёрыг бие биендээ итгэж найдах нийтлэг зүйлийг бий болгоно.

Ярилцагчийгаа ярьж байхад нь дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаагаа байнга мэдрүүлж, дундуур нь дэмжсэн үг хэлэж байх хэрэгтэй. Хэрвээ ийм нэгдмэл шинж чанар үүсчихээд зүйл эхэндээ үгүй байвал тийм зүйлийг бий болгох газрыг сонгох хэрэгтэй. Жишээ нь театр ч юм уу. Ямар ч байсан тунд ороод хоёуланд нь сонирхолтой, ярих хүсэл төрөхөөр тийм л газар байх хэрэгтэй. Гэхдээ сонирхолтой газар аваачна гээд шүхрээр шууд буулгах гээд дайраад байж болохгүй. Тэр өндрөөс айдаг байж болно шүү дээ.

Хамгийн гол нь тэр барьц алдаж, биеэ тэгтлээ барихааргүй харин ч их чөлөөтэй өөрийгөө нээж харуулж чадахаар тийм л газрыг та сонгох хэрэгтэй

Яриаг залах

Эхний уулзалтад хүмүүс бие биенээ таньж мэдээгүй байдаг болохоор яриа нь их хөшүүн болгоомжтой байдаг. Ийм байдлаас болоод яриа мухардалд орох нь бий.

Сонирхолгүй, улиг болсон яриаг бид өөрсдөө сонирхолтой сайхан болгоход нь заримдаа саад тавьчихдаг. Энэ нь буруу асуулт тавьж, яриаг зөв тийш залж чадахгүй байгаагийн илрэл.

Нээлттэй асуултууд чөлөөтэй хариултад хүргэдэг. Тухайлбал, яагаад, яах гэж, яаж, хэзээ гэх мэт идэвхтэй асуулт нь ийм нөлөө үзүүлнэ. Иймэрхүү нээлттэй асуулт нь яриаг сонирхолтой, түргэн эвээ олоход хүргэдэг.

Жишээгээр танд ойлгуулья л даа. Яагаад энэ машиныг сонгож авсан юм бэ? гэж асуухад хариулт мэдээж түүний олон үгнээс бүрдэх болно. Энд тэр өөрийнхөө үзэл бодлыг бүрэн илэрхийлэх ч боломжтой болж байгаа.

Гэтэл хаалттай асуулт тавьбал ердөө нэг л үгээр хариулах вий. Жишээ нь дээр өгүүлсэн машины талаархи асуултыг хаалттайгаар Энэ үнэтэй машин уу? гэж тавьж болно. Тэгвэл харилцагч тань ердөө л "Тийм" "Үгүй" гэдэг хоёр үгийн нэгийг л сонгох болов уу. Тэгэхээр асуултаа өзв тавих чухал байгаа биз.

Нээлттэй, хаалттай асуултын өөр нэг жишээг хүргэе.

- Хуульчийн мэргэжил их сонирхолтой юм шиг санагддаг. Чи яагаал энэ мэргэжлийг сонгосон юм бэ? гэвэл нээлттэй асуулт болж байна. Гэтэл

- Чамд мэргэжил чинь таалагддаг уу? гэвэл хаалттай асуулт болно.

Хаалттай асууль нь авилаа мэдээллийг тодруулахад хэрэгтэй бол нээлттэй асуулт нь мэдээллийг чөлөөтэй хүлээн авахад хэрэгтэй юм.

Сонсож чадах

Хэрвээ таны харилцан ярилцагч их идэвхтэй яриа хөөрөөтэй, сэтгэл хөдлөлөө бас барилгүй илэрхийлдэг нэгэн бол хөшүүн, битүү хүнтэй харилцахад түүнд тун төвөгтэй байх болно.

Хүмүүс өөр шигээ л хариу үйлдэл, яриаг хүлээж байдаг. Учир нь тийм хариу хүлээн авч бай ж л өөрсдийг нь ойлгож байна гэж мэдэрдэг юм. Тиймээс хэрвээ та түүнд таалагдахыг хүсч байгаа л бол түүнтэй адил түвшинд харилцах хэрэгтэй.

Тухайлбал, их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүнтэй ярилцаж байгаа бол бодлоо хүчтэй илэрхийлж, түүнийгээ дохио зангаагаар улам баяжуулах шаардлагатай. Энэ нь түүнийг бүрэн дууриагаарай гэсэн үг биш шүү дээ. Та түүнтэй зүгээр нэг түвшинд л ая тунгаа тааруулахад хангаллтай.

Хоорондоо харилцах дуртай хүмүүсийг нэгэн шинж чанар холбож байдаг нь тэд өөрсдийгөө байнга зарлан яриад байхгүй хэрнээ харилцан ярилцагчийгаа ихэд сонирхож байгаагаа байнга мэдрүүлж байдаг явдал.

Үүнийг сайн сонсох чадвар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө нэг их ярихгүй хэрнээ яриаг нь сайн өдөөж өгөх чадвартай байна гэсэн үг. Энэ нь бие биендээ итгэж найдах орчинг бий болгож чаддаг.

Дор энэ чиглэлээр ашиглаж болох хэдэн аргыг бичлээ.

Давталт

Ярилцагчийнхаа үгийг дахин давтан тавих. Жишээлбэл, "За тэгвэл чи эмэтгэй хүн ажил хийх ёсгүй гэж боддог юм шив дээ?" гэж хэлснийг давтан асуусан байдлаар хэлж болно. Түүний хэлсэн сүүлчийн хэдэн үгийг асуултын хэлбэрт оруулаад эргүүлээд тавихад яриа их өргөжихийн зэрэгцээ улам ойртон дотносох боломж ихэснэ.

Үзлийг нь тоймлож хэл

Түүний ярьсан зүйлийн утгыг товчлон хариу хэлж үз. Хамгийн гол нь өөрийнхөө бодлыг бус ярилцагчийнхаа яриаг л дэмжсэн байдлаар ханд.

Шалтгааныг нь ойлгохыг хичээх

Ярилцагчийнхаа ярвсан зүйлийн шалтгаан, зорилгыг тодруулж асуух зам байж болно. Жишээлбэл, "Чи өөрөө тийм юм бодож үзээгүй болохоор тэгж хандсан юм аа даа" гэх юм уу "Магадгүй чи тэгэхийг хүсч байсан юм аа даа" гэх зэргээр өдөж, тодруулж асууж болно.

Эсрэгцүүлэх

"Чи өөрийгөө машин муу барьдаг л гээд байсан яг л мастер сайн жолооддог юм байна шүү дээ" гэх маягаар.

Тодруулах

Чи тэрийг ярихдаа яг юу гэж хэлэх гэсэн юм бэ? гэх мэт.

Дээр өгүүлсэн бүхэн анхны болзоогоор нэгэн давалгаанд автаж, түргэн хугацаанд ойлголцон дотносох боломж олгоход зориулагдлаа. Мөн та өөртөө итгэлтэй, чөлөөтэй байх нь чухлыг сануулья. Харилцан ярилцагч гэдэг бол та бидний толь л гэсэн үг. Түүний царайд инээд, бухимдал, үл ойлголцлын аль нь тодорч байна тэр таны л толинд туссан дүрс гэж ойлго. Хэрвээ харилцан ярилцагч тань өөрийнхөө хамаг сонирхол, үзэл бодол, хүслээ нээн ярьж эхэлбэл та тэрхэн даруй хамгийн үзэсгэлэнтэй бас сонирхолтой эмэгтэй болсон нь тэр гэж ойлгож болно.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 40 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 1 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 1 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 2 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 15 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 18 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 19 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 19 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө