НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛ ЯПОН ГАРАЛТАЙ БРИТАНИ ЗОХИОЛЧ ИШИГҮРОД НОГДЛОО


Нобелийн Утга зохиолын энэ оны шагналыг япон гаралтай британи зохиолч Казуо Ишигүро хүртлээ. The Remains of the Day, Never Let Me Go, The Buried Giant зэрэг зохиолуудаараа олонд танигдсан 62 настай Казуо Ишигүрогийн талаар цухас хүүрнэе.

Тэрбээр 1954 оны арваннэгдүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотноо мэндэлсэн. 1960 онд түүнийг зургаан настай байхад гэр бүлийнхэн нь Их Британд цагаачлан гарчээ. Ишигүро өөрийгөө япон биш британи хүн гэж хэлэх дуртай.

1982 онд A Pale View of Hills романаа гаргасан нь төрөлх хот Нагасакидаа зориулсан байлаа. Романд охин нь амиа хорлосны дараагаар япон эмэгтэй Англид ирсэн ч гэсэн Нагасаки хотын аймшигт сүйрлийн талаар мартаж чадахгүй зовниж шаналж буй тухай өгүүлдэг.

1989 онд гарсан The Remains of the Day роман ихээхэн амжилт олж, алдар нэр авчирчээ. Бүхий л амьдралынхаа туршид нэгэн сурвалжит гэр бүлийн ажилчин байсан нэгний талаар энэ романд өгүүлдэг. Хожим энэ зохиолоор кино бүтээхэд Энтони Хопкинс, Эмма Томпсон нар гол дүрийг нь бүтээжээ. Тус романд Букеровын шагналыг олгохдоо шүүгчид зохиолыг нь бүгд санал нэгтэй дэмжиж, "Хөдөлбөргүй шилдэг" гэж тодорхойлсон байдаг.

Үүний дараагаар 2005 онд Never Let Me Go романаа гаргасан юм. ХХ зууны сүүлчээр Их Британд ирээдүйд эрхтний донор л болох үйлтэй хүүхдүүдийг нэгэн байшинд тусгайлан өсгөж, сургаж буй болон тэдний амьдралын талаар тус романд өгүүлдэг. Энэ зохиолоос сэдэвлэн кино бүтээж, гол дүрд нь Их Британийн нэрт жүжигчин Кира Найтли тоглосон удаатай.

Казуо Ишигүрогийн өөр нэгэн шуугиан тарьсан зохиол нь хоёр жилийн өмнө хэвлэгдсэн The Buried Giant юм. Дундад зууны үеийг өгүүлсэн уран зөгнөлт жанрын энэхүү романыг хамгийн хачин бас зоригтой шийдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг аж.

Казуо Ишигүрогийн романууд дэлхийн 40 хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 2 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 2 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 3 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 3 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 3 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 3 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 3 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 5 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 6 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 6 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 6 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 7 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 7 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 17 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 18 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 22 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 22 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 23 цагийн өмнө