Иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг 2016 оноос олгож эхэлсэн билээ. Тэгвэл энэ оны 9 сарын байдлаар нийт 265 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4261 иргэн энэхүү зээлд хамрагдсан байна.
Засгийн газар 2009 оноос хойш иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд барилгын салбарт багагүй мөнгө зарцуулж ирсэн. Үр дүнд нь орон сууцны үнэ огцом өсч, эрэлтээс давсан нийлүүлэлт бий болоод байгаа нь нууц биш. Иргэдийн хувьд ч ипотекийн найман хувийн зээлийг олгож байгаа эсэх нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс бид Монгол Банкны мэргэжилтнээс дараах мэдээллийг авлаа.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад нийслэлд 352812 өрх байгаагийн 148600 нь орон сууцанд, үлдсэн 204000 айл гэр хороололд амьдарч байгаа аж. Гэр хороололд амьдарч буй иргэдийн 189240 нь орон сууцанд амьдрах хүсэлтийг холбогдох газруудад илгээсэн нь судалгаанаас харагдаж байна.
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш ипотекийн зээл олголт үндсэндээ зогсонги байдалтай болсон. Мөн иргэд шинэ мэдээллийг тэр бүр авч чадахгүй байгаагаас уг зээлийг олгохоо больсон гэх ташаа ойлголттой байдаг байна.
Иймд иргэд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-ын шаардлагыг хангахаар байгаа бол харилцагч банкиндаа хандан зээл авах хүсэлт гаргаж болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна