ТАТСАН ТАМХИНЫ ИШЭЭ ХОГИЙН САВАНД ХИЙХ УХАМСАР ИРГЭДЭД АЛГА


Жил ирэх тусам нийслэл хот өнгө засч, өнгө үзэмж нь сэргэж байна. Гэвч хотод амьдарч байгаа иргэдийн хувьд хотын соёлтой хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Их хотын соёл жижиг зүйлээс эхэлдэг. Татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийчихдэг сэтгэл иргэдэд дутагдаж байгааг ТҮК-ийн ажилтан хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагуудын зүгээс хогийн савны асуудлыг нэлээд сайн шийдэж өгсөн. Тав алхаад хогийн сав хаа сайгүй байдаг. Гэвч иргэдэд татсан тамхины ишээ хогийн саванд хийчих ухамсар дутаж байна.

.Францад тамхичдыг гудамжинд хаясан тамхины иш бүрийнх нь төлөө 35 еврогоор торгодог. Гэтэл манай улсад ТҮК-ийнхэн цэвэрлэх ёстой гэсэн иргэдийн ухамсар давамгайлсаар байгаа нь нууц биш. Жил ирэх тусам иргэд барьж яваа хогоо хаа таарсан газраа хаях нь багасч, хогийн саванд хог, хаягдлаа хийх ухамсар бий болж байгаа ч татсан тамхиныхаа ишийг хаа сайгүй хаядаг байдал багасахгүй байгааг ТҮК-ийнхэн хэлж байгаа юм аа.

Замын хажуу, байгууллагуудын ойр орчимд татсан тамхины иш хөглөрөх нь энгийн үзэгдэл мэт болчихоод байна. Улаанбаатар хотын хогийн дийлэнх хэсэг нь тамхины иш байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тамхины эсрэг хууль хэрэгжихээс өмнө гудамжаар алхахад хэн нэгний татсан тамхины утаагаар амьсгалж, тамхины үнэр авч чадахгүй нэг нь амьсгаагаа түгжих шахам алхаж явдаг олон хүн байсан. Харин уг хууль хэрэгжсэнээр олон нийтийн газарт тамхи татаж, бусаддаа хүндрэл учруулдаг бүдүүлэг байдал үгүй болж, Хотын иргэдэд мэдэгдэхүйц ухамсарыг суусан. Гэвч тав алхаад хогийн сав байхад татсан тамхиныхаа ишийг аваачаад хийчих сэтгэлгээ л иргэдийн ухамсарт сууж өгөхгүй байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 5 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 7 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 7 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 8 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 9 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 9 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 13 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 14 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр