Баянгол дүүргийн 20-р хороонд гудманд ил задгай худалдаа эрхэлдэг иргэд БГД-ийн Засаг дарга С.Одонтуяатай уулзахын тулд өлсгөлөн зарлаж байсан. Мөн тэдгээр иргэдийн төлөөлөл энэ долоо хоногийн эхээр буюу Даваа гарагт Хотын захирагч С.Батболдтой уулзах хүсэлтэйгээр хангарьд орны гадна -3 хэмийн хүйтэнд нүцгэн зогсож байв.
Харин өнөөдөр тэдгээр худалдаачид Хотын захирагчийг гаднаас ирэхийг амдан Чингис хаан олон улсын онгоцны буудалд тосон уулзах гэсэн ч амжилт олоогүй гэнэ. Болсон үйл явдлыг уншигч та бүхэн доорх бичлэгээс харж болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна