Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, "Гүүд Нэйборс" олон улсын байгууллагатай хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал" үндэсний судалгааг 2016 онд хийжээ. Судалгаанд долоон дүүрэг, найман аймгийн нийт 4264 хүүхэд хамрагдсан байна. Тэдний 14.7 хувь буюу найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө хэлжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртдөг. Тэдгээрийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Энэхүү дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийлэл Монгол Улсад ч өндрөө авч буйг ХЭҮК-оос санаа зовнон тайлбарлав. Тухайлбал, Хөдөө орон нутагт 36 настай залуу өөрийн төсрөн дүү болох 13 настай охиныг хүчирхийлдэг байсан байна. Уг этгээдэд шүүхээс чанга дэглэмтэй ангид 5 жил хорих ял оноосон аж. Мөн бага насны охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүү хүчирхийлдэг байжээ. Тэдгээр хүүхдүүд нь байранд амьдардаг байсан байна. Нийслэлд л гэхэд дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн онц ноцтой хэрэг гарсан тухай мэдээлэл ХЭҮК-т ирж байсан аж. Энэ мэт сэтгэл сэрт хийлгэх мэдээллүүд судалгааны тайланд тусгагджээ.
Мэдээж энэ бүх судалгаа нь дараа, дараагийн аймшигт хэргүүдээс урьдчилан сэргийлж, хүүхдийн эрхийн эсрэг аливаа үйлдлийг таслан зогсоох ажлыг бодлогын түвшинд хийх, хүүхдүүдээ "харгис нийгмийн" золиос болгохгүй байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллахыг сануулж буй хэрэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна