ХОТЫН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ШАВ ТАВЬСАН ГАЗАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нутгийн удирдлагууд болон иргэд бусад албаны хүмүүс оролцсон юм.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном хурж, өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.

“Нийслэлийн ойгоо угтаж хотын удирдлагын зүгээс олон ажлыг зохон байгуулдаг. Түүний нэг нь нийслэлийн анхны шав тавьсан газар ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Шав тавьсан газар хүндэтгэл үзүүлж байгаагийн гол утга учир нь цаашид нийслэл маань өсөн дэвжихийн ерөөлийг билэгддэг. Нийслэлийн ойгоор иргэдэд зориулсан их хямдрал, урлаг, уран сайхны тоглолтууд, хүүхдийн дууны наадам зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 онд нийслэл хотын 380 жилийн ой тохионо. Бид ажлын хэсэг байгуулан энэ ойг угтсан олон арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Одоогоос 378 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржын хүү Занабазарыг өндөр гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх эхлэлтэй гэж үздэг.

Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнх “Түшээт хан Гомбодоржийн хүү анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь анх сэвлэгийг нь үргээж шар бүсийн хотыг 1639 онд байгуулж байсан түүхтэй. Шар бүсийн хот нь нүүдэлчдийн суурин иргэншилрүү шилжиж байсан анхны эх үүсвэр. Энэ өдрөөс хойш нийслэл хот маань өргөжин тэлж 378 жилийнхээ ойтой золгож байна" хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 5 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 7 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 8 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 9 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 9 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 9 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 9 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 10 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 10 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 11 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 12 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 12 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө