ЗАСГИЙН ГАЗАРТ ДАХИН ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР БОЛОВ


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, "Харгиа" цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон билээ. Хуралдааны эхэнд тус хорооны дарга Д.Сарангэрэл "2012 оны 12 дугаар сарын 28-нд Улсын Их Хурал 74 дүгээр тогтоол гаргаж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэсэн.

Ингэх үндэслэл хангалттай байгаа. Эдгээр үйлдвэрүүд дутуу цэвэрлэсэн, шүүлтүүргүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Улмаар Туул голын бохирдолд нөлөөлж байгаа гурван хүчин зүйлийн нэг нь арьс ширний үйлдвэрүүд болоод байгаа. УИХ-ын 74 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсэн байх ёстой. Гэтэл одоог болтол нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй байгаа нь төрийн ажил уялдаа холбоогүй, аль нэг шатан дээрээ очоод гацдагтай холбоотой гэдгийг та бид мэдэж байгаа. Энэ гацаанаас гаргах үүднээс Өргөдлийн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр хоёр тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоолын хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр бид хуралдаж байна гэсэн юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр, "Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэлийн бүс, суурьшлын бүс, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А139 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 160 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч нийслэлийн Засаг дарга 2016 оны А256 дугаар захирамжаараа 513 иргэнд 26,5 га газрыг Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийг барих газар, төлөвлөлттэй давхцуулж цахим олголтоор эзэмшүүлсэн байсан. Иймээс асуудлыг шийдэх үүднээс Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, газар олголтыг шийдэх үүрэг бүхий байгууллагуудад чиглэл өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар иргэдэд олгосон газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээв. Хуралдааны үеэр гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Засгийн газарт дахин чиглэл өгөх тухайгаа хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал шийдэгдээгүй байна. Дараа зун дахиад Улаанбаатарчууд өмхий үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Малын гоц халдварт өвчин Улаанбаатар хотод гарч байгаа нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг бид шийдэх ёстой. Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж Засгийн газарт дахин чиглэл өгөх болно" гэв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 8 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 9 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 10 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 11 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 12 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 13 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр