PC ТОГЛОХЫН ТУЛД БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙДЭГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Уг хэргийг 19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар бүлэглэн үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг байсан аж. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг" гэж ярьсан байна. Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт зургаан удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Харин Т,Т,А нарт хувийн батлан даалтад гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь гэмт этгээдүүд гадуур сэлгүүцэн, дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болоод байгаа аж. Учир нь цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг явуулж байгаа боловч өмнө нь олон үйлдэлтэй этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээг зөв оновчтой авахгүй байгаагаас тэд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд хохирол учруулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 1 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 2 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 3 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 3 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 3 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 5 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 7 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 7 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 7 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 7 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 7 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 9 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 9 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 10 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 10 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 11 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 11 цагийн өмнө