Цэцэг цэврүү шиг бяцхан охиныг хүчиндсэн гэх мэдээлэл нийгмийг тэр аяар нь сэрдхийлгэсэн. Тэгвэл одоо охин ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өчигдрөөс эхлэн нийгмийг цочроогоод байсан 5 настай охин хүчиндүүлжээ гэх мэдээллийн үнэн эсэхийг цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнгийн дүгнэлтээр тогтооно. Харин өнөөдөр охины бие ямар байдалтай байгааг бид сурвалжлахаар эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон боловч хүүхдийн клиникийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Бид мэдээллийг дараах байдлаар авсан юмаа.
Өнөөдрийн байдлаар охины биеийн байдал анх ирсэн янзандаа байгаа юм байна. Эмнэлэгийн зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна