Намайг парламентад суух 10 жилийн хугацаанд Монголыг тэжээж байгаа энэ хэдэн компаниа олигархи, мафижсан гэж есөн шидээр нь хэллээ. Тэдний хүчээр бид цалинжиж, энэ улс урагшилж байгаа. Хөгжсөн орнуудын түүхээс харвал толгойлох 5, 10 компани нь улсынхаа эдийн засгийг чирээд явж байна. Гэтэл бид тийм компаниуддаа есөн шидийн нэр хоч өгч, доош нь татаж унагаасаар байгаад нэг ч компанийг дээш нь гаргаж ирсэнгүй, тэрнээсээ болоод бид өсч өндийж чадсангүй. Шинэ Ерөнхий сайд та Монголын нийгэмд хэн нь юу бүтэсэн, хэдий хэмжээний татвар төлсөн, хичнээн хүнийг ажилтай болгож, эдийн засагтаа ямар үр ашиг өгснийг, дэлхийд ямар байр суурьтай байгааг Монголын ард түмэнд ил тод хэлж өгөөч ээ?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна