Асашёрюү аварга Дагвадорж Хятадын уламжлалт тулааны урлагийн тухай кинонд тоглолоо. Алибабагийн эзэн, Хятадын тэргүүн баян Жэк Ма, Жет Ли нартай хамтран тоглосон 功守道 The art of attack and defense (Довтлох ба хамгаалах урлаг) хэмээх уг кино энэ сарын 11-нд гарна. Тиймээс Аса аварга яг одоо Бээжинд очоод байгаа юм. 20 минут үргэлжлэх энэ кинонд алдартнууд тоглосон гэдгээрээ онцлог болж байна. Тухайлбал боксчин Жо Шимин, Тайланд жүжигчин Тони Жаа, Донни Ен, У жин, Саммо Хун Кам-Бо гэсэн алдартнууд тоглосон юм. Гүйцэтгэх продюссер Жэт Ли нэгэнтээ "Бид бүгд Хятадын уламжлалт бие хамгаалах урлагийг үзүүлсэн кино бүтээх мөрөөдлөөрөө нэгдсэн" гэж ярьжээ. Жэк Ма нь кунгфу болон Хятадын уламжлалт хийн дасгал Тай Чигээр олон жилийн турш хичээллэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна