Б.ХУРЦ, Ж.БАТЗАНДАН ХОЁРЫН ӨӨР ӨӨР БАЙР СУУРЬ


Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй ярилцлага" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн зочноор ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой хэд, хэдэн ноцтой баримтыг дэлгэсэн юм. Харин Ж.Батзандан түүний яриаг ийнхүү үгүйсгэсэн байна.

Б.ХУРЦ: Ж.БАТЗАНДАН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ УЧРААС НАД РУУ ДАЙРААД БАЙГАА ЮМ

Үгүй шдээ. Надад ямар хэрэгтэй юм. Но-той хүмүүс л нууцтай болохоос. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа шд. Хиймлээр намайг муухай харагдуулаад байгаа юм. Өөр хийх ажил байхгүй биш дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.

Ж.БАТЗАНДАН: МИНИЙ АХЫГ АТГ-ЫН ҮҮДЭНД БҮТЭН ӨДӨР СУУЛГАСАН ЮМ БИЛЭЭ

Манай цензуртэй байгууллагын дарга цензургүй ярианд орохдоо хэд хэдэн ноцтой, "но"-той худал гүтгэлэг тараалаа. Ж.Батзандангийн нэг ах Болгарт нэг сая ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдлоо гэсэн. Гэтэл би шалгаж үзлээ. Тийм зүйл алга. Өнгөрсөн жил "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь яригдаж, түүнийг нь Б.Хурц хамгаалж үлдэхийн тулд ордоноор сандарч гүйсэн.

Тэр хүн "Энэ бол зөв зүйл болсон. Та дуугүй байгаач, Ц.Нямдоржоос хол байгаач" гэж явж байхдаа миний ахыг АТГ-ын үүдэнд бүтэн өдөр суулгасан юм билээ. Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нэг ах нь нэг өрөө байр булааж авсан гэж ярилаа. Төрийн өмчийн хороонд миний ах 1990 хэдэн онд ажиллаж байснаас өөр асуудал алга.

Тийм хэрэг ч байхгүй юм билээ. Ж.Батзанданг бөлдөгдсөн гэдэг нь энэ бололтой. Улаан цайм хүн гүтгэдэг нэг генералтай боллоо. Генерал Б.Хурц улстөрчдийг айлгадаг, хувийн архивтай баахан гэмт хэргийн материал цуглуулчихаад түүнийгээ Солонгос руу авч явахыг хүссэн бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 9 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 11 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 12 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 13 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 14 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 18 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр