Хятадын Хэбэй мужийн нэгэн иргэн анч нохойгоо тамлан зовоож буй бичлэгээ "Weibo" цахим хуудсанд нийтэлсэн даруйд олон нийтээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Уурлаж бухимдсан хүмүүс бичлэгийг нэн даруй устгахыг шаардсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар харгис этгээд нохойгоо бооцоот уралдаанд оролцуулахын тулд маш өндөр үнээр худалдаж авчээ. Харамсалтай нь, бооцоогоо авч чадаагүй тул "Чи бүх мөнгийг минь алдчихлаа" хэмээн хашгирч, нохойгоо мөрөө давуулан шидэж, толгойгоор нь шал мөргүүлж хөнөөсөн байна. Дараа нь нохойг чанаж иднэ хэмээн хашгирчээ.
"Хөөрхий нохойд ямар ч буруу байхгүй. Эзнийхээ юунд уурлаад байгааг ч ойлгохгүй шүү дээ" хэмээн амьтны эрхийг хамгаалагчид бухимдав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна