АНУ-ын иргэн, 28 настай Тимоти Колтон Лас Вегас дахь ээжийнхээ байшинд гал тавиад зугтааж байгаад цагдаа нарт баригджээ. Түүнийг машины зогсоол дотор нуугдаж байхад нь олж баривчилсан байна. Баригдсаныхаа дараа цагдаа нарыг харааж, машиных нь арын суудлыг өшиглөж, орилж байжээ.
Хэрэгтний ээж нь 66 настай, тэргэнцэртэй нэгэн бөгөөд хэрэг явдал Титомиг мөрийтэй тоглохыг болиулах гэснээс үүджээ. Өөрийг нь хорьж, цагдсан зэвүүцсэн хүү нь ээжийгээ шатааж хөнөөх гэж байжээ. Тимоти өмнө нь гэмт хэрэгт холбогдоход ээж нь 100 мянган доллар төлж, барьцаагаар сулласан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна