825 АВТОБУСНААС 565 НЬ ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА


Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж буюу 0.6 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1183 үйлдэл бүртгэгдсэн нь 183 нэгж буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давхардсан тоогоор цагдаагийн 4834 алба хаагч, 206 сонсогч эргүүлд үүрэг гүйцэтгэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулан, биеэ авч явах чадваргүй 389 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 49 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан" гэж танилцуулав.

"Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3402 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 2223 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 95 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, торгуулсан хүний тоо болон торгуулийн мөнгөн дүн тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Замын цагдаагийн албаны даргын баталсан "Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч" сэдэвт арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Нийтийн тээврийн 18 байгууллагын 825 автобус байгаагаас 565 автобусыг шалгаж 176 автобус зөрчилтэй байлаа.

Том оврын нийтийн тээврийн хэрэгслийн насжилтийн хувьд 2005-2011 онд үйлдвэрлэгдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, цахилгааны засвартай зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн.

Мөн техникийн үзлэг тооллогод хамрагдаагүй, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, техникийн өнгө үзэмж байдлын хувьд муу, хаяг дутуу, дуут дохио ажиллахгүй, утаа ихтэй, улсын дугаарын гэрэл асахгүй буюу бүдгэрсэн, лед гэрэл тавьсан, суудлын бүрээсгүй, жолооч хамгаалах бүсээр тоноглогдоогүй зэрэг зөрчил нийтлэг ихээр илэрсэн.

Шалгалтын хүрээнд зарим зөрчлийг газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсгийг үндэслэн 2.600.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцон ажиллалаа" гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 101, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан, СХД-ийн 22-р хороо Шижирийн даваа, ЧД-ийн 19-р хороо Ар гүнтийн даваагаар давж маршрутын бус замаар Улаанбаатар хотод ирэх авто тээврийн хөдөлгөөн ихэссэн тул дээрх газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж байна.

Нийт 1559 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг шалгаж, амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй 144 автомашиныг буцааж, 1415 автомашиныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн" гэж танилцуулав.

"Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанар сайжруулах 1-4 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8311 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 3384 мэдэгдэх хуудас, 94 зөвлөмж, 294 албан шаардлага хүргүүлэв.

Мөн 18 акт тавьж, 18.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулан барагдуулж, 397 объектод цахилгаан халаагуур тавиулж, 9 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа" гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 11 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 12 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 14 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 14 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 15 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 15 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 15 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 15 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 15 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 16 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 16 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 18 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 18 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 19 цагийн өмнө