МАШИНЫ СИГНАЛАА ДАРАЛГҮЙ 18 ЖИЛ БОЛЖЭЭ


18 жил сигнал дараагүй Энэтхэгийн жолооч Дипак Дас "Мануш Санман" шагналын эзэн болжээ. Хачирхалтай санагдаж магадгүй ч дэлхийд автозамын ослоороо тэргүүлдэг Энэтхэг улсад жолооч нар нь байнга сигнал дарж, иргэдийг бухимдуулдаг тул ийм шагнал олгодог байна. Энд хоёр машин зөрөх юмуу, хоорондоо жаахан ойртох төдийд л сигнал дардаг гэхэд хилсдэхгүй. Жолооч нарын тэвчээргүй байдлаас болж дуу чимээний бохирдол ихсэж, нийгэм стрессдэж эхэлжээ.

Тиймээс Энэтхэгийн хүмүүнлэгийн үйлстэн Мануш Санман өөрийн нэрэмжит шагналыг бий болгож, дуу чимээний бохирдлыг бууруулахын төлөө тэмцэж байна. Энэ жилийн шагналын эзнээр жолооч Дипак Дасыг тодруулсан нь учиртай. Тэрээр нэр хүндтэй урлаг, соёлын оддын жолоочоор ажиллаж байсан бөгөөд замын хөдөлгөөнд соёлтой, ёс зүйтэй оролцдог гэдгийг олон хүн гэрчилжээ.

Гэнэт огцом, чанга дуу чимээ, шуугиан хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулаад зогсохгүй бүх өвчний үндэс суурийг тавьж өгдөг гэнэ. Гэнэтийн дуу чимээ даралтыг огцом ихэсгэж, зүрхний цохилт нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс мэддэггүй учраас тухайн үедээ уурлаад өнгөрдөг байна. Орчин үед автомашины жолооч нар дуут дохиогоор биш гэрлийн дохиогоор харьцаж, ярилцахыг эрхэмлэх болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 24 минутын өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 2 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 2 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 4 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 19 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 21 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 22 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 23 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 23 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр