Их Британийн гал сөнөөгчид "YouTube"-д дэггүй бичлэг түгээгч 22 настай залууг аврах гэж уур бухимдлаа баржээ.
Залуу найзуудтайгаа хамтран элдэв сонин туршилт хийж, хүмүүсийн анхаарлыг татдаг нэгэн юм. Тэрээр барилгын чимэглэлд ашигладаг нунтаг материалыг зуурч, толгой дээрээ асгаад гялгар уутаар бүтээжээ. Дараа нь гялгар уутыг цоолж, амьсгалах гуурс гаргаж, зуух руу толгойгоо шургуулсан байна. Ингэснээр зуухыг хэв болгож ашиглах гэсэн бололтой. Хэрэв гал сөнөөгчид дахиад хугацаа алдсан бол залуу агаарын дутагдалд орж, бүтэж үхэх аюултай байв.Тэд нэг цаг ноцолдсоны эцэст нь зуухыг хөрөөдөж, залууг аварсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна