Япон эмэгтэйчүүд ажил, амжилтын төлөө зүтгэсээр хожуу гэрлэх нь ихэсчээ. Тэгвэл Кёотод төвтэй "Cerca Travels" компани "Ганц хүний гэрлэлт" нэртэй сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлж, эмэгтэйчүүдэд нэг өдрийн турш сүйт бүсгүй шиг байх боломж олгож байна.
Хуримын даашиз өмсөж, цэцгийн баглаа тэврэх нь бараг эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл боловч тийм боломж хүн бүрд олддоггүй. Тиймээс дээрх үйлчилгээнд мэргэжлийн нүүр будалт, үс засалт, тансаг даашинзыг бүсгүйчүүдэд санал болгож байна.
Үүнээс гадна 20-70 насны эрчүүдээс сонголт хийж, сүйт залуугаа "түрээслэх" боломжтой. Энэ үйлчилгээ хамгийн хямддаа 2800 доллар буюу 330 мянган иений ханштай байдаг бөгөөд 30-аас дээш насны эмэгтэйчүүд байнга үйлчлүүлдэг ажээ.
Японы хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар хотжилт, салалт, гэрлэх нас оройтсон зэргээс хамаарч ганцаараа амьдардаг хүмүүс олширчээ. Тиймээс 2060 он гэхэд Японы хүн ам 26-38% бууртал гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна