Дэлхийн сүүний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг Францын "Lactalis" брэнд бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэллээ. Тус компанийн "Celia" сүүнээссальмонеллёз хэмээх гэдэсний халдвар үүсгэдэг бактери илэрчээ. Сальмонеллёзоор халдварласан хүүхдийн гэдэс базалж, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Францын Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ сарын 1-нээс хойш уг сүүг уусан 26 нярай хүүхэд өвчлөөд байна.
Тус компанийн төлөөлөгч Михель Налетын "Associated Press" агентлагт өгсөн мэдээллээр дахин хүүхдүүдийг өвчлүүлж болзошгүй гэж үзээд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үйлдвэрлэсэн сая сая бүтээгдэхүүнээ буцааж байгаа ажээ.
"Lactalis" нь 85 оронд салбартай, 75 мянган ажилтантай, жилдээ 17 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй компани юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна