Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.
Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.
Монцементбилдингматериалс" ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: - "Манайкомпани "Монполимет" групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд
үйлдвэрээашиглалтадөгч, захзээлднэвтрүүлээд, төсөл маань амжилттай хэрэгжиж байна.
Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондынэх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаа савсан. Нийт 65 саяам.доллар авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3сая ам.доллары гүндсэн төлбөрт 12,6 саяам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 гаруй хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй амжилттай, эдийн засгийнх үнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээд ааж яваа бүтээлч төсөл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна