Шагналын сан өндөртэй хонжворт сугалаанд хожих нь хүний амьдралд ганц тохиох аз завшаан юм. Тэгвэл АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 19 настай Роза Домингез долоо хоногийн дотор хоёр удаа сугалаанд хожив.
Роза Аризонагаас гэртээ харих замдаа шатахуун түгээх станцаас 5 долларын сугалаа худалдан авч, азаа үзэхэд дээд шагналын эзэн болж, 600 мянган доллар авсан байна. Хэд хоногийн дараа дахин 5 долларын сугалаа авахад 100 мянган долларын эзэн болжээ. Баярлаж, сандарсан Роза шинэ машин худалдаж авахаар дэлгүүр явсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна