Энэтхэгийн Мумбай хотын иргэн 71 настай Амла Руиа ган гачигт нэрвэгдсэн ард түмэнд тусалж, ус хуримтлуулж, хадгалах далан барьж байгуулжээ. Түүний үүсгэн байгуулсан буяны сангийн дэмжлэгтэйгээр 10 гаруй жилийн дотор 200 гаруй далан барьж, 115 тосгоныг усаар хангаж байна.
Энэтхэгт 300 гаруй сая хүн усны хомсдолтой тэмцэж байгаа гэсэн баримт бий. Залуу охид сургуульд сурахын оронд гэртээ сууж, дүү нараа хардаг ажээ. Учир нь ээжүүд нь ус олохоор холын хол зам туулж байна. Тиймээс Засгийн газраас борооны улиралд ус хуримтлуулж, хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэх болжээ.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан Энэтхэгт жил ирэх тусам хэт халж байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюулын харанга дэлдэх болов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна