Филиппинд нохойгоо битүү торонд түгжиж, амьсгалах агааргүй болгож хөнөөсөн хэрэг шуугиан дэгдээж байна. Эзэн нь нохдоо нийслэл Манилагаас Марикина хот руу тээвэрлэж явах замд уг харамсалтай хэрэг гарчээ.
Жолооч зорьсон газраа ирэхэд 40 гаруй нохойноос 30 нь агаар дутагдаж, цус харваж үхсэн байжээ. Азаар аврагчид нэн даруй ирж, үлдсэн нохдыг аварсан гэнэ.Дахин ийм золгүй осол гаргахгүйн тулд нохдын бичлэгийг олон нийтэд дэлгэж, сэрэмжлүүлсэн байна. Харин нохдыг үржүүлж, хариуцлага алдсанэзэнд 90 жил шоронд хоригдох ял оноож, 149 мянган доллараар торгохоор болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна