ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 20-30 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Онцгой албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэр гарсан. Харин шийдвэр дөнгөж гарангуут зарим шатахуун түгээх станцууд литр тутмынхаа үнийг нэмсэн байна.
Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар Онцгой албан татварыг ирэх оноос эхлэн нэмэхээр шийдвэрлэсэн. Харин үүнийг дагаад шатахуун импортлогч компаниуд иргэдэд хүргэх шатахууныхаа үнийг нэмдэг нь батлагдаагүй хууль болсон. Үүнийг батлах шиг өнөөдөр зарим шатахуун түгээх станцууд литр тутмынхаа үнийг нэмжээ.
>
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна