Дэлхийн хүн амын 1 хувийг хэт баячууд эзэлж байгааг "Oxfam" хэмээх сайн дурын байгууллагын судалгаанд дурджээ. Тэдгээр баячуудын эзэмшиж буй хувьцаа зургаан жилийн дотор 44-48 хувь болж өссөн байна. Ингэснээр дэлхийн нийт баялгийн 50 хувь тэдгээр цөөнхийн гарт орлоо гэж "Credit Suisse" санхүүгийн байгууллага мэдээлэв.
Дэлхийн удирдагчид, бизнесийн магнатууд баян, хоосны ялгааг арилгахад анхаарах ёстойг уг судалгаа харуулж байна. "Бизнесийг элитүүд эзэмшсэн хэвээр байвал хэдэн арван жилийн өмнөх шиг ядууралтай дахин тэмцэж, тэгш бус байдлыг арилгах шаардлагатай тулгарна" гэж судлаач Винни Бияанима онцолжээ.
Одоо Баруунд хэт баячууд нь дундаж ангиа ядуусын эгнээ рүү шахан гаргаж байна. Харин Хятадад одоо 109 сая хүн дундаж ангид багтаж байгаа бол харин АНУ-д тэдний тоо 92 сая болж буурсан байна.
Баян, хоосны ялгаа хэт гүнзгийрснээс ядуучууд хоёр талаар хохирдог. Нэгдүгээрт, тэд дэлхийн баялгийн бялуунаас хамгийн өчүүхэн хувийг хүртдэг, хоёрдугаарт тэгш бус байдал бий болж, хөгжилд саад учруулна. Харин баячуудын хөрөнгө үеэс үед өвлөгдөн дамжиж, мөнгөө дэлхийн хэмжээнд нөлөөгөө тогтооход ашигладаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна