ЖООМНУУД ГАМШИГТ ӨРТСӨН ХҮМҮҮСИЙГ АВАРНА


Жоомнуудыг бөөнөөр нь алж устган, жихүүцэж дургүйцэхээс илүүтэй баярлаж талархах цаг иржээ. Учир нь АНУ-ын Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд аврах ажиллагаа гүйцэтгэж буй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зориулалттай "хиймэл жоомнуудыг" амжилттай туршсан байна.

Газар хөдлөлт болон бусад байгалийн гамшиг тохиолдсон үед битүү орон зайд нэвтэрч орох нь хүнд сорилт болдог. Энэ тохиолдолд электрон төхөөрөмж, микрофоноор тоноглогдсон жоомнуудын хөдөлгөөнийг ажиглаж занганд орсон хүмүүсийн байршлыг тогтоох боломжтой ажээ. Алсын удирдлагатай энэхүү төхөөрөмжийг гамшгийн үед хүний амь насыг аврах зорилгоор бүтээжээ. "Шавьжнууд жижиг орон зайд мөлхөх төрөлхийн чадвартай байдаг. Энэ чадварыг нь уламжлалт синтетик робот бүтээхэд ашиглаж болно" хэмээн "Био организмын судалгаа ба авран хайх ажиллагааны дуу авианы мэдрэгчүүд" нэртэй дээрх судалгааны бүтээлд дурдсан байна. Мэдрэмтгий микрофоныг жоомнуудын биед наалдуулсанаар аврах ажиллагаа үр дүнтэй явагдана гэж шинжлэх ухаан баталлаа. Учир нь жоомнууд ямар нэгэн юмыг дуу авиагаар нь олж таних төрөлхийн чадвартай байдаг.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 21 минутын өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 29 минутын өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 33 минутын өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 37 минутын өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 15 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 17 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 18 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 18 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 19 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 20 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 23 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр