ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ЦУВАА 49 КМ БОЛЖЭЭ


Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон хилийн тээвэрт оролцдог байгууллагуудтайгаа холбоо тогтоон хамтран ажилласан байна.

ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь "Эрдэнэс таван толгой" ХХК, "Энержи ресурс" ХХК, орон нутгийн "Таван толгой" ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөжээ.

Энэ хүрээнд экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.

АТҮТ-өөс өнгөрсөн хугацаанд гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээжүүлж, эзэнжүүлсэн ба үүний дагуу тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр өссөн ч хувь жолооч гэдэг ойлголт одоо байхгүй болжээ. Тус төвөөс хоёр сар тутам тээвэрлэгч ААНБ-тай уулзалт хийж, санал солилцдог бөгөөд ажилтныхаа нийгмийн баталгаанд анхаарч, дотоодын хууль тогтоомжуудыг мөрдөж ажилладаг болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг санууллаа.

Энэ сарын 13-ны өдрөөс хойш уурхайн ачилт хийгдээгүй зогссон бөгөөд нүүрс тээврийн зам өнгөрсөн 24 цагийн байдлаар 14 км урагшлаж, албаны хүмүүсийн тооцоолж байгаагаар 2-3 хоногийн дотор энэхүү цуваа хилээр гарна гэдгийг хэлсэн юм. Мөн тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсүүдтэй уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангах, гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа талаар дуулгалаа. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвллтийн программын дагуу тээвэрлэлт хийх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 19 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 51 минутын өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 54 минутын өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 18 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 19 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө