Уучлалт гуйх амаргүй ч заримдаа үүнээс зугтах аргагүй байдалд ордог. Тэгвэл Японд таны өмнөөс уучлалт гуйж өгөх Shazaiya Aiga Pro хэмээх агентлаг байгуулагджээ. Уурлуулж, гомдоосон хүмүүсээс тань уучлалт гуйж өгдөг энэ бизнес тун амжилттай цэцэглэж байгаа гэнэ. Тус агентлаг мэргэжлийн хүмүүсийг сургаж ажиллуулдаг байна. Эндхийн үйлчлүүлэгчдийн 40 орчим хувь нь 20-40 насны эмэгтэйчүүд бөгөөд тэдний дийлэнх нь мөнгөний асуудал аль эсвэл найз залуу, нөхрөөсөө болоод агентлагт ханддаг ажээ. Үнэ хөлсийн хувьд утсаар, э-мейл хаягаар, биечлэн уулзах зэргээс хамаараад 96-240 доллар байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна