Төрийн албан хаагчдад жилдээ нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгаад байгаа билээ. Тэгвэл уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд татвар авахгүй гэсэн хэрнээ татвар аваад байна гэх шүүмжлэл өрнөөд байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг хийжээ.
"Төсвийн тодотгол хэлэлцэж байхад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг буцалтгүй тусламж болгож өгөхөөр хуулийн төсөл оруулж байсан. Тэгэхэд УИХ-аар урамшуулал болгож өөрчилсөн. Тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйг дагасан байх л даа. Хуулийн дагуу урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Үүний дагуу татвар авч байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна