"Mary Mariee" бол эмэгтэйчүүдийн хувцас түрээслэдэг Японы компани юм. Тэгвэл энэ компани саяхнаас гүнж болохыг хүссэн эрчүүдэд зориулан бүтэн өдрийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Ердөө 600 доллар төлөөд нүүрээ будуулж, хүссэн даашинзаа өмсөж, зургаа даруулах боломжийг эрчүүдэд олгож байна. Энэхүү тусгай багц үйлчилгээг нэвтрүүлсэнээс хойш эрчүүд олноороо ирэх болжээ. Сахлаа хусаж, нүүрээ будуулан хуримын даашинз өмсөх нь Япон эрчүүдэд таалагддаг бололтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна