Коста Рикагийн иргэн 62 настай Мануэл Баррантес сүүлийн 10 гаруй жилийг газар доогуур орон гэр барихад зарцуулжээ. Тэрээр жуулчид, хүүхдүүдийн нүдийг хужирлам архелоги, геологийн дурсгалыг багтаасан музей шиг 400 метр квадрат талбайтай туннелийг байгуулжээ. Динозавр, яст мэлхий зэрэг төрөл бүрийн амьтдыг хадан дээр сийлсэн уг туннель нь 16 метр гүн юм. Бүх тавилгыг нь чулуужуугаар хийсэн энэ хиймэл агуйд Мануэл эхнэр охиныхоо хамт амьдардаг. Хүйтний улиралд даарахаас хамгаалж гэрэл, цахилгаанд холбон, халаалтыг нь шийджээ. Газар доорх энэ байгууламж нь дэлхийн дулаарал, хүчиллэг бороо зэрэг байгалийн гамшгаас хамгаалж чадна гэдэгт Мануэл итгэдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна