ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ЗУЛ САРААР ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН БАЯРЛУУЛДАГ ВЭ?


Дэлхийн улс орон бүрийн ёс заншил, уламжлалаас хамаараад хүүхдүүдээ өөр өөр хэлбэрээр баярлуулдаг байна. Танд санаа болгох үүднээс дараах мэдээллийг хүргэе.

Итали

Итали хүүхдүүд Санта Клаус өвөөгөөс бэлгээ авах нь түгээмэл байдаг. Гэхдээ домогт өгүүлснээр шулам мэт хувцасласан эмэгтэйчүүд хүүхдүүдэд нүүрс, бэлэг тарааж өгөх нь бий. Учир нь Италийн уламжлалт баярын нэг болох "Бэфана" -гийн баярын эзэн шүүр унасан, хөгшин эмэгтэй айл бүрт зочлон зуух, цонхны дэргэд өлгөсөн оймст шагнал, шийтгэл хоёрын аль нэгийг хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил хүмүүжилтэй, тусч, сайн байсан хүүхдийн оймсонд чихэр болон амттан, муу байсан хүүхдийн оймсонд нүүрс хийдэг домогтой байна.

Африк

Либерт үлгэр домогт гардаг Байка өвөө гудамжаар хэрэн явж, бэлэг гуйдаг ажээ. Мөн Африк тивийн Бүгд найрамдах Конго улсад хүүхдүүд сүмийн дуулалд оролцож, жүжиг тоглодог байна. Харин Сьерра Леон, Гамби улсын хот, тосгодод багт наадам болдог гэнэ. Зул сарын баярыг Сахарын орнуудад өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. 1910 онд хүн амын 9% нь энэ баярыг тэмдэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 63% болж өссөн байна.

Япон

Японы хүн амын зөвхөн 1% нь Зул сарыг тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд KFC тахиа бэлэглэдэг байна. Японд анх 1970 онд KFC сүлжээ нээгдэж, 1974 онд улс орон даяар Зул сарын баярын компанит ажил өрнүүлжээ. Түүнээс хойш энэ баяраар шарсан тахиа зооглодог уламжлалтай болсон байна.

Европ

Эстонид хүүхдүүдэд алим, самар, жигнэмэг бэлэглэдэг уламжлалтай. Люксембургт Зул сарын баярыг Николасын өдөр хэмээн тэмдэглэж, тавган дээрээ чихэр, амттан дүүргэж тавьдаг байна. Мөн хүүхдүүд Николаст талархлаа илэрхийлж, зураг зурж, шүлэг, мэндчилгээ бичиж үлдээдэг ажээ. Франц хүүхдүүд ил зуухны дэргэд гутлаа тавьж хоноход маргааш нь бэлэг, чихэр, самар, жимсээр дүүргэсэн байдаг гэнэ. Харин Нидерланд хүүхдүүд Николаст зориулж модон гутал үлдээдэг бөгөөд түүнийг нь лууван, чихэр, өвс ногоогоор дүүргэдэг ажээ.

Скандинов

Дани, Швед, Норвегит Зул сарын баярыг Диснейн баатруудтай хамт тэмдэглэдэг байна. Мөн гацуураа тойрон дуулж, бүжиглэсний дараа бэлгээ авдаг гэнэ. Мөн 12-р сарын 24-ныг жилийн сүүлийн өдөр гэж үзэн гэр бүлээрээ цуглардаг байна. Мөн Исланд, Данид хүүхдүүдэд элдэв чихэр амттан биш ном бэлэглэдэг уламжлалтай ажээ.

Эх сурвалж: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 13 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 13 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 15 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 16 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 18 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 18 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 20 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 20 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 22 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 22 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр