Британийн иргэн Томас Молд, Америкийн иргэн Сандра Хайд нар Флорида мужид далайн ёроолд хуримлажээ. Хосууд Америкийн тэнгисийн цэргийн баазын хамгаалалтад байдаг "Florida Keys" арлыг сонгосон байна. Усан дотор бөгжөө солилцож, ариун хайрын тангараг өргөхөд ямар ч бэрхшээл гараагүй гэнэ.
Нөхөр Томас нь Британийн армийн түрүүч, шумбагч, зааварлагч учир хуримаа өвөрмөц тэмдэглэхээр шийдсэн бололтой. Дөрвөн жил хамтдаа амьдарсан хосууд жирийн нэгэн сүмд хуримлах гэж байсан ч усан доор илүү сонирхолтой, хямд төсөр болохыг олж мэдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна