Их Британийн "Nuffield Trust" хэмээх нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас олон зуун мянган өвчтөний бүртгэл, мэдээллийг нягталж үзээд баян, хоосны ялгаа их байгааг анзаарчээ. Энэхүү судалгаанд ар гэрийн нөхцөл байдал, санхүүгийн орлогоо ил тод тайлагнасан өвчтөнүүдийн мэдээллийг ашигласан байна.
Үүнээс үзвэл, орлого багатай иргэд чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх магадлал 70 хувиар илүү байдаг ажээ. Мөн 24 хүртэлх насны залуу үеийнхнийг судалж үзэхэд орлого багатай айлын хүүхдүүдийн өвдөх магадлал 58 хувь илүү байжээ. Насанд хүрэгчдийн хувьд мөн адил чихрийн шижингээр өвдөх магадлал 93 хувь илүү гарчээ.
Ялангуяа, сүүлийн 10 жилд баян, хоосны ялгаа улам нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт тэгш бус байдал зонхилох хандлага ажиглагдсан байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд анхаарч, тусламж үйлчилгээг сайжруулах нь дэлхий нийтийн асуудал болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна