Энэтхэгт үнээ, бух хоёрыг гэрлүүлэх ёслолыг 16 мянган долларын өртгөөр зохион байгуулдаг байна. Хинди шашны уламжлалт энэхүү арга хэмжээг үзэхээр тосгоны 5,000 гаруй иргэн цуглардаг ажээ. Ингэж хуримын ёслол зохион байгуулах нь байгалийн гамшгаас урьдчилсан сэргийлж, ургац арвин хураахын бэлгэдэл гэж үздэг байна.
Тосгоны бүх иргэдээс хандив тусламж гуйх, урилга тараах зэргээр удааширсаар хуримын ёслол хоёр сарын хугацаанд бүтдэг аж. Буудай, буурцаг, хөвөн, арвай тариалдаг фермерүүд үхэрт улаан өнгийн сари, үнэт эдлэл өмсгөвөл ургац сайн хураана хэмээн итгэсээр иржээ. Тиймээс шинээр "гэр бүл" болсон үхэрт хандив их өргөх тусам буян арвиждаг гэж үздэг байна. Ийм ёслол хийсэн тосгоны иргэд бүгд аз жаргалтай болдог гэнэ. Энэтхэгийн ард түмэн олон зуун жилийн турш үхрийг тахин шүтсээр ирсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна