САНГИЙН ЯАМНААС 360 САЯ АМ.ДОЛЛАРЫГ МОНГОЛБАНКИНД ХУДАЛДЛАА


2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.

Мөн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд өнөөдөр Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.

Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 3 минутын өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 33 минутын өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 36 минутын өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 40 минутын өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 1 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 1 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 3 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 4 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 4 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 4 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 5 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 5 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 5 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 5 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 5 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 19 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 20 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 21 цагийн өмнө