Жимс, ногооны хальс, кофе зэрэг хаягдал хүнс нь био газ түлш үйлдвэрлэх органик түүхий эд болдог байна. Үйлдвэрлэсэн түлшээ томоохон хотуудын эрчим хүчний системд нийлүүлдэг үйлдвэрүүд барууны орнуудад цөөнгүй бий. Хоол хүнсний хаягдлаар түлш үйлдвэрлэснээр эрчим хүчнийхээ хэрэглээг 2 хувь хэмнэх боломжтой гэдгийг Техасын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Зөвхөн АНУ дахь хаягдал хүнсний нэг жилийн эдийн засгийн үр өгөөж нь 350 сая баррель нефтьтэй тэнцэх ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна