Жил бүр Гэгээн валентины өдөр "A-Sound" хамтлаг "Forever 247" тоглолтоо толилуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жил тэд уг тоглолтоо хийгээгүйгээс сонсогчдод багагүй хүлээлт үүссэн. Тэгвэл энэ жилийн Валентинаар "A Sound"-ын хамгийн шилдэг дуунуудыг сонсох боломжтой боллоо. Тоглолтоороо хэзээд романтик орчин бүрдүүлж чаддаг "A-Sound"-ын залуус бүхий л цаг үеийн хит дуунуудаа толилуулахын зэрэгцээ сонсогчдодоо өвөрмөц бэлэг бэлдсэн гэнэ.
Тоглолт энэ оны хоёрдугаар сарын 14-ний 19.00 цагт Crocus Event Hall-д болох ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна