Б.ОБАМА, М.ОБАМА НАРЫН ТОСОН ЗУРАГ ГАЛЕРЕЙД ТАВИГДЛАА


Вашингтон хотын "Үндэсний хөрөг зургийн галерей" экс ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нарын хөрөг зургуудыг таницууллаа. 54 настай экс ерөнхийлөгч нээлтийн үеэр өөрийг нь зурсан Кэхиндэ Вайлийд талархал дэвшүүлэн "би аль болох жижигхэн чихтэй болохыг хичээсэн" гэж хошигнон хэлжээ. Вашингтон хотын төвд байдаг уг галерей нь цагаан ордноос гадуурх АНУ-ын бүх ерөнхийлөгчдийн хөрөг зургийг эзэмшдэг цорын ганц газар юм. Галерейд Жорж Вашингтон, Жон Кеннеди, Жорж Буш гэх мэт ерөнхийлөгчид болоод олон олон алдартнуудын 1600 гаруй хөрөг зураг хадгалагдаж байна. Ерөнхийлөгч Барак Обама галерейгаас санал тавьсан Вайлигаар өөрийн хөргийг зуруулахаар сонгосон нь галерейн зүгээс анх удаа Афро-Америк уран бүтээлчээр ерөнхийлөгчийн хөргийг зуруулах санал байжээ. Обама нь АНУ-ын 43цагаан арьст ерөнхийлөгчийн дараа сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч байсан юм. 52 настай тэргүүн хатагтай асан Мишел Обамагийн зургийг Эми Шералдаар зуруулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа нь дуусах үеэр тус галерей цагаан ордонд очин ерөнхийлөгчид зургаа зуруулах санал тавьдаг байна. энэхүү уламжлалыг 1994 онд Жорж Буш анх эхлүүлсэн бол тэргүүн хатагтай нар 2006оноос буюу Хиллари Клинтоноос эхлэн хөргөө зуруулах болжээ. Энэ удаагийн төслийг хийх боломжийг олгосон хандивлагчдийн нэг нь Холливудын алдарт найруулагч Стивер Спилберг байсан бол зургийг танилцуулах үеэр жүжигчин Том Хэнкс хүрэлцэн ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 0 минутын өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 1 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 2 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 2 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 3 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 4 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 4 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 5 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 6 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 7 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 8 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 8 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 9 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 9 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 9 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр