Дизайнер Дион Лигийн хүсэл биелбэл удахгүй бид дотуур хувцасаа хувцасныхаа гадуур өмсдөг болно. Тэрээр өөрийн гаргасан гаргасан шинэхэн коллекцийг "Эртний дүрэмт хувцас" гэж хэлж болохоор загваруудаа "Army meets underwear" гэж нэрлэсэн байна. Ингэж нэрлэсний учир нь загвар зохион бүтээгч маань цэргийн хувцас хэрэглэл байдаг дэлгүүрт байхдаа энэхүү коллекцийнхоо санааг олсон байна. Уг дэлгүүрээс Дион Ли 1960-аад оны үеийн нисгэгчийн комбинзон олсон нь хар ногоон өнгийн ноосон материалтай хаа сайгүй олон тооны үдээсэн бэхэлгээнүүдтэй байжээ. "Австралиан" сонинд өгсөн ярилцлагадаа Дион Ли "Би энэ комбинзоныг их удаан хайсан. Энэ хувцасанд байдаг хэсгүүд миний загваруудад багтсан байгаа. Миний шинэ загваруудад нисгэгчийн комбинзон маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Би гол нь утгыг нь өөрчилсөн ч жижиг хэсгүүдийг нь авч үлдэхийг хичээсэн" гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна